ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТУХАЙ

Баянцагаан сумын Хоршоо хөгжүүлэх сан нь Орон нутгийн түүхий эд, нөөц боломж, давуу талд түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлж орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэж хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтыг оновчтой зохион байгуулж хоршоо, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилгоор дараах чиглэлийн төслийг хүлээн авна. Үүнд:
1. Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоо (Загвар хоршоо)
2. Газар тариалан
3. Мал, амьтны тэжээл, тариалалт, үйлдвэрлэл
4. Арьс шир боловсруулах
5. Мах махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн боловсруулах
6. Экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
7. Эрчимжсэн мал аж ахуй
8. Аялал жуулчлал
9. Орон нутгийн онцлогт брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэл

ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ
Зээлийн хүү- Жилийн 3 хувь
Зээлийн хугацаа- 60 хүртэл сар
САНГААС ЗЭЭЛ АВЧ, ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХОРШОО, ЖДҮҮЭ НЬ ДАРААХ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙНА.

1. Тухайн суманд бүртгэлтэй, 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа эрхэлж, санхүүгийн тайлангаар баталгаажуулсан байх:
2. Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх;
3. Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх;
4. Хоршоолох үйл ажиллагаа болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх талаар зохих мэдлэг, туршлагатай байх;
5. Хоршоо нь Хоршооны тухай хуульд заасны дагуу хоршоодын холбоонд элсэж тодорхойлолт авсан байх, ЖДҮҮЭ нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6.1-д заасан байгууллагад бүртгүүлж, тодорхойлолт авсан аж ахуйн нэгж байх;

Дээрх шаардлагыг хангасан хоршоо, ЖДҮҮЭ-ийн боловсруулсан төсөл дараах шалгуурыг хангасан байна:
1. Тухайн суманд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоог хөгжүүлэх бодлогын хүрээнд орон нутгийн нөөцөд түшиглэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байх;
2. Төслийн хүрэх үр дүн, зорилт тодорхой байх;
3. Гэрээний хугацаанд зээлийг эргэн төлөх боломжтой байх;
4. Төслийн зээлийн мөнгөн дүнд хүрэлцэхүйц барьцаа хөрөнгөтэй байх;
5. Төслийг хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй эрсдэлийг бодитой тодорхойлсон, даван туулах арга замыг тусгасан байх;
6. Ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн байх;
7. Хоршооны гишүүнчлэлийг нэмэгдүүлсэн байх;
8. Хоршооны гишүүдийн оролцоог тусгасан байх;
Дээрх шаардлага, шалгуурыг хангасан хоршоо, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид төслийн материалаа 2022 оны 05 дүгээр сарын 24-өөс 2022 оны 06 дугаар арын 25-ны хооронд Орон нутаг хариуцсан нягтлан бодогч Т.Одмаа-д ирүүлнэ үү.
Холбоо барих утас: 88310776, 88047248 

2022-05-25 16:46:01