Товч намтар

Байгаль, цаг уурын эрс тэс уур амьсгалтай орчин нөхцөлийг нийтээрээ амжилттай даван туулж олон жилийн шаргуу бүтээлч хөдөлмөрийн үр шимээ төрийн түвшинд үнэлүүлж “Алтан гадас” одонт хэмээх эрхэм алдрыг хүртсэн Баянхайрхан уулаараа овоглодог төрөлх нутгийнхаа хөгжил, дэвшлийн төлөө ухаан бодлоо уралдуулж сэтгэлээ чилээж суудаг үе үеийн төр захиргааны байгууллагын нийт удирдлагууд, хамт олон залуучууд, идэрчүүд, ахмадуудаа мөн Монгол Улсын өнцөг булан бүрт амьдран тархан суурьшиж буй уугуул болон суугуул нийт Баянцагаанчууддаа энэхүү өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Баянцагаан сумын ИТХ-ын ээлжит 2-р хуралдаанаар  сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2025 оны хөгжлийн төлөвлөгөө, 2025 оны төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг үр дүн, ач холбогдлоор нь амжилттай эрэмбэлж, төлөвлөлтийн нэн чухал асуудлуудаа хэлэлцэн баталж ирэх 4 жилийнхээ бүрэн эрхийнхээ хугацааны гол зорилго, зорилтоо тодорхойлж ажлын хөтөлбөр, төлөвлөгөөгөө батлан хэрэгжүүлж байна. ИТХ-нь Монгол улсын ЗЗНДНТУТ хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллахын зэрэгцээ УИХ, Засгийн газраас батлан гаргаж буй баримт бичгүүд иргэд сонгогчдоос гарсан санал бодлуудыг Засаг даргын мөрийн хөтөлбөрт шингээн боловсруулж хамтын зарчмаар бие даан шийдвэрлэх, гаргасан шийдвэр баталсан хөтөлбөр, төлөвлөгөөнийхөө биелэлтийг шаардаж хэрэгжүүлж ажиллах зарчмыг баримтлан ажиллана. Орон нутгийн төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч субъект нь ИТХ-аас нэр дэвшин дээд шатны Засаг даргаас томилогдсон сумын Засаг дарга байдаг бол Нутгийн өөрөө удирдах ёс нь нэг талаас иргэд нийтээрээ чөлөөтэй шууд Ардчиллын зарчмаараа сонгох эрхтэй оролцож саналаа нууцаар гаргах зарчимд үндэслэн сонгогдсон ИТХ, нөгөө талаас Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр багтдагаараа онцлогтой юм.

Сумын ИТХ-аас батлан гаргаж буй хөтөлбөр, төлөвлөгөө хөгжлийн бодлогын үр дүнд Баянцагаанчуудын хөгжлийн гол үндэс болсон МАА болон нийгэм эдийн засгийн үр ашиг дээшилж дэд бүтэц, бизнесийн орчин нөхцөл сайжирч ядуурал, ажилгүйдлийн түвшин бодитой буурч нийт ард иргэдийн өдөр тутмын амьдралын чанарт эерэг өөрчлөлтүүдийг авчрах болно. Ийм бодитой үр дүн, эерэг өөрчлөлтүүдийг бий болгоход сумын ИТХ түүний ажлын алба, сумын Засаг дарга түүний ажлын алба ЗДТГ тэдгээрийн итгэлцэл хамтын ажиллагаа, ажил хариуцсан байгууллага, албан тушаалтнуудын үүрэг, хариуцлага өндөр байж улмаар байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах иргэд, олон нийт сонгогчдын боловсролыг тогтмол дээшлүүлэхэд онцгойлон анхааран ажиллах болно.

Сумын ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудал бүрт төлөөлөгч бүхэн идэвх санаачилгатай оролцож ирэх жилүүдийн бодлогын хүрээнд гарах тогтоол шийдвэрүүд алсын хараатай, оновчтой, бүтээлч, шинэлэг, хэрэгжихүйц баримт бичгүүдийг батлан гаргана гэдэгт итгэлтэй байна.

Хүндэтгэсэн: Домогт овогт Төмөрсүхийн Ганбат

2025-03-19 00:00:00