Эрүүл мэндийн төвийн товч танилцуулга

Эрүүл мэндийн төв нь ард иргэдэд эрүүл мэндийн анхан шатны цогц тусламж үйлчилгээг  шуурхай, жигд тэгш  хүртээмжтэй, чанартай үзүүлэх, хүн бүрийн эрүүл мэндийн талаарх мэдлэг, хандлага, эрүүл зөв дадлыг эзэмшүүлэх, төлөвшүүлэх, өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх  үзлэг шинжилгээнд хамруулан үйлчлүүлэгчдийнхээ амьдралын  чанарыг сайжруулах  зорилт  тавин ажиллаж байна. Эрүүл мэндийн төв нь 2022 онд нь орон тоо бүтцийн хувьд эрхлэгч эмч -1, уламжлалын их эмч-2, ерөнхий эмч-1, нийгмийн ажилтан-1, эх барих  бага эмч-1, статистикч бага эмч-1, багийн эмч-2, ахлах сувилагч-1, вакцинатор сувилагч-1, нягтлан бодогч-1, лаборант-1, ээлжийн  сувилагч-4, тогооч-1, үйлчлэгч-4, угаагч-1, нярав-1, жолооч-1 нийт 24 хүний орон тоотойгоор ажиллалаж байна. Нийт -15 ортойгоор 3618 хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тус эмнэлэгт Эрүүл мэндийн яамны Тэргүүний ажилтан–11, ахлах зэрэгтэй эмнэлгийн мэргэжилтэн- 3, Төрийн дээд  медаль “Алтангадас” одонтой  5 мэргэжилтэн ажиллаж байна.

2021 - 2022 оны эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны төлөвлөгөө, зорилго, зорилт, дотоод журам, хамтын гэрээ, удирдлагын баг, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах чанарын баг,  ёс зүйн баг зэргийг  төлөвлөлтийн дагуу бүрдүүлэн ажиллаж байна.

Алсын хараа: “ Улсын жишигт хүрсэн загвар эмнэлэг болно.”

Бидний уриа: “Чанартай тусламж үйлчилгээ – Бидний бахархал"

2022-12-13 10:00:00