Ерөнхий боловсролын сургуулийн товч танилцуулга

Анх “Хүрэн дэл” гэдэг газар “Тоо бодлого, Монгол бичиг заах тэнхим” нэртэй 15 сурагч, 2 гэр, 1 багш (намын ахмад гишүүн Янсанжав), 1 тогоочтой бууриа зассан байна. Анхны жилүүдэд сургуулийг орон нутгийн хөрөнгөөр байгуулан гэрт хичээллүүлж, 9-18 насны залуучуудыг уншиж, бичиж, дөрвөн аргын тоо боддог чадвар дадалтай болгох зорилгоор 2 сараас 3 жил сургаж, 1960 онд 8 жилийн сургууль, 1979 онд 10 жилийн сургууль, 2006 онд 11 жилийн сургууль, 2012 онд 12 жилийн сургууль 2019 оноос Ерөнхий боловсролын сургууль болон өргөжин хөгжиж байна. Орон тоо болон багш ажилчдын хувьд удирдах ажилтан-1, сургалтын менежер-2, СНА-1, Соёл хүмүүжлийн менежер-1, дунд ангийн багш-23, бага ангийн багш-12, байрны багш -2, аж ахуйн болон дотуур байрны ажилчид -22, тус тус ажиллаж нийт 61 хүний орон тоотойгоор боловсролын үйлчилгээг бүс орон нутгийн хүүхэд багачууд болон ард иргэдэд хүргэх суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх үйлчилгээг хүртээмжтэй, нээлттэй, чанартай үзүүлэх бөгөөд хүүхэд бүрийг ирээдүйд итгэл дүүрэн амьдрах цогц чадамжтай иргэн болгон төлөвшүүлэх үйлсээ зорилго болгон ажиллаж байна. Манай сургуулиас Монгол улсын гавьяат багш-1, Монгол улсын хөдөлмөрийн хүндэт медальт багш-2, Соёлын тэргүүний ажилтан багш-1, Биеийн тамирын тэргүүний ажилтан-1, Боловсролын тэргүүний ажилтан багш-15, Магистр зэрэгтэй багш-7, Тэргүүлэх зэрэгтэй багш-13, Заах аргач зэрэгтэй багш-26 байгаа нь нийт багш нарын 75% нь мэргэжлийн зэрэгтэй ба ажиллах боловсон хүчний хангалт 100% хангагдсан байна. Материаллаг баазын хувьд 320 хүүхдийн хичээлийн 1-р байр, 100-н хүүхдийн дотуур байр, спорт зал зэрэг барилга байгууламжтай.

2022-11-23 10:43:09