"Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь" ensure төсөлтэй хамтран Цагдуултайн амны 53га талбайг шинээр хайсжууллаа.

"Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь" ensure төсөлтэй хамтран Цагдуултайн амны 53га талбайг шинээр хайсжууллаа. Тус талбайд шинээр ногоон зурвас байгуулах зорилгоор энэ жил 400 модны суулгацыг төрийн албан хаагчид, ЕБС-ын 12-р ангийн сурагчид, ахмадын холбооны төлөөлөл, дундын хадгаламжийн бүлгийн гишүүд, нутгийн иргэд малчидтай хамтран стандарт, технологийн дагуу суулгалаа. Одоо талбай дээр үерийн далан шуудуу янзлах, эвдэрсэн газрыг тэгшлэх, ногоон зурвасын усалгааны систем суурилуулах ажлууд хийгдэж байна.

Мөн нутгийн 12 малчин өрх, бүлэг болон нэгдэж эхний ээлжид 100 чацарганын мод суулгаж жил жилээр нэмэгдүүлж цаашид өөрсдөө хариуцан ажиллахаар үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна. Иргэд малчид, бүлэг, нөхөрлөлүүд тус талбайд тэжээлийн ургамал тариалах, төмс хүнсний ногоо тариалах боломж нь нээлттэй. 

2022-05-25 17:16:45