ТООН ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ

Цахим баримтад зурагдсан гарын үсэг буюу тоон гарын үсэг нь хэвлэмэл материалд үзгээр зурсан гарын үсэгтэй ижил үүрэг, зорилготой баталгаажуулалтын нэг арга, хэлбэр бөгөөд дараах хоёр зүйлийг баталгаажуулдаг мэдээлэл юм. Үүнд, цахим баримт буюу файлд гарын үсэг зурсан этгээд буюу эзэн, хариуцагч нь хэн бэ гэдгийг, тухайн файлд гарын үсэг зурагдсанаас хойш санаатай болон санамсаргүй байдлаар ямар нэгэн өөрчлөлт ороогүй эсвэл эвдрээгүй гэдгийг. Энгийн үгээр, цахим орчинд таныг бодит хүн гэдгийг баталгаажуулж буй гэрчилгээ бол тоон гарын үсэг юм. 16 нас хүрсэн иргэн бүрд засаг захиргааны харьяалал харгалзахгүй олгоно.

2022-05-26 13:05:20