Тэмээний уралдаан

Тэмээ маллагаа, уналга эдэлгээний уламжлалт өв соёлыг сурталчлах, хөдөлмөрийг үнэлэх, урамшуулах залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, тэмээн сүргийн тоо толгойг тогтвортой өсгөх, ашиг шим болон тэмээний үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Тэмээний баяр” 2023 арга хэмжээг 01 дүгээр сарын 19-ны өдөр зохион байгууллаа. Тэмээний баярт Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст, Жинст, Баацагаан, Баянцагаан сум, Говь-Алтай аймгийн Чандмань сумын тэмээчид оролцлоо.

Тэмээний баярын санхүүжилтийг Засаг даргын нөөц хөрөнгө, ивээн тэтгэгчээр 2-р багийн " Аймгийн аварга" малчин П.Эрдэнэмөнх, 2-р багийн сумын "Сайн малчин" Н.Жанцандалай, 1-р багийн сумын "Сайн малчин" Ц.Нармандах, 3-р багийн малчин Ч.Сүхбаатарын гэр бүл санхүүжүүлж, ИТХ, ЗДТГ, Соёлын төв хамтран зохион байгууллаа.

Хурдан атан тэмээний уралдаанд 32 тэмээ уралдсанаас:

1. Б.Түвдэнбямба-“Шар ат” 4-р баг

2. Д.Мөнгөнцоож –“Шар ат” 3-р баг

3. Э.Очирсум-“Хөх ат” 4-р баг

4. Ч.Хадбаатар –“Шар ширээ”

5. Д.Сангидорж-“Хөх ат” 4-р баг

Хурдан тайлаг тэмээний уралдаанд 23 тэмээ:

1. Р.Мөнгөншагай-“Хөх тайлаг” Шинэжинст

2. Б.Балжинням- “Хар тайлаг” Шинэжинст

3. У.Энхбаатар –“Улаан тайлаг” Шинэжинст

4. Б.Батхуяг –“Хөх тайлаг” 4-р баг

5. Б.Лхагвасүрэн –“Шар тайлаг”Шинэжинст

Торомны уралдаанд 15 тэмээ:

1. Т.Доржсамбуу-“Улаан тором” Шинэжинст

2. Э.Амгаланбаатар –“Хүрэн тором” Шинэжинст

3. Т.Доржсамбуу-“Бор тором” Шинэжинст

4. А.Намжилдорж –“Хөх тором” Жинст

5. А.Пүрвээ-“Шар тором” Баян-өндөр

Шилмэл буур:

1. Н.Жанцандалай –“Хүрэн буур” 2-р баг

2. Х.Содномжамц- “Бор буур” Баацагаан

3. З.Хишигбаяр –“Хүрэн буур” 2-р баг

4. Ч.Сүхбаатар-“Хүрэн буур” 3-р баг

5. Б.Хүрэлбаатар –“Улаан буур” 4-р баг

Сайхан тэмээ:

1. З.Норов-“Бор” 4-р баг

2. Б.Уламбаяр –“Хүрэн” 2-р баг

3. Д.Очир- “Бор” 1-р баг

4. З.Хишигбаяр-“Цагаан” 2-р баг

5. Э.Очирсум-“Шар” 4-р баг

Сайхан ингэ:

1. О.Намгарренчин –“Хүрэн ингэ” 2-р баг

2. Ч.Сүхбаатар – “Бор ингэ” 3-р баг

3. З.Норов-“Улаан ингэ” 4-р баг

Сүүтэй ингэ:

1. Б.Батхуяг-“Шар ингэ” 1.6 литр сүү, 4-р баг

2. Ш.Жигжидсүрэн –“Хар ингэ” 1.4 литр сүү Шинэжинст

3. Д.Аюуш-“Хар ингэ” 1.1 литр сүү, 4-р баг төрөл тус бүр дээр байр эзэллээ.

2023-01-20 00:00:00