Говийн адуучин2023

Аймгийн алдарт уяач Б.Дашнямын санаачилгаар сумын ИТХ ЗДТГ, Соёлын төв, "Жонон вангийн хурд" морин спорт уяачдын холбоотой хамтран "Говийн Адуучин" тэмцээнийг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгийн нийт 26 адуучин доорх төрлүүдээр өрсөлдлөө. Үүнд:

✅Уурга, ташуур шүүрэх,

✅Морьтой, явган шургуу,

✅Явганаас бугуйлдах,

✅Эмнэг булгиулах гэсэн төрлүүдээр зохион байгуулагдлаа.

Тэмцээний дүнг орой 19:00 цагаас Соёлын төвд зохион байгуулагдах "Адууны хийморь" дууны уралдаан дээр танилцуулж шагналыг гардуулна.

2023-02-09 00:00:00