Байгаль хамгаалагч нарыг унаажуулав.

Говь-Алтай нурууны эхлэл, Баянцагаан нутгийн ард иргэдийн шүтээн уул Баянцагааны нурууны байгалийн үзэсгэлэнт газруудын Унаган төрхийг хамгаалах, экологийн тэнцвэр алдагдахаас сэргийлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 16/19 дүгээр тогтоолоор Баянцагааны нурууг Орон нутгийн тусгай хамгаалалтад авч, 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн А/19 дүгээр тогтоолоор “Хамгаалалтын хэсэг” байгуулан ажиллаж байна.

Орон нутгийн төр захиргааны байгууллага, “Унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь” төслийн байгууллага, агнуурын менежмент хариуцагч “Лүүк Монголиа” ХХК хамтран Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөг 5 жилээр боловсруулан хэрэгжүүлж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд нутгийн иргэдэд суурилсан “Хамгаалалтын хэсэг”-ийн хамгаалагч нарыг мотоциклоор хангах ажлыг “Лүүк Монголиа” ХХК-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж “Sanya-200” маркийн мотоцикль хүлээлгэн өгч ажил үүргийн хуваарь, хариуцлагын гэрээг байгууллаа.

2023-02-10 00:00:00