Алтан жолоо галын өдөрлөг

“Алтан жолоо” уяачдын галын ахлагчаар Аймгийн хос алдарт уяач Дагдангийн Түмэндэмбэрэл, зөвлөх уяачаар Аймгийн хос алдарт уяач Задийн Норов нар ажилладаг. Тус гал нь 22 уяачийн бүрэлдэхүүнтэй ба үүнээс 11 уяач нь "Аймгийн алдарт" уяач цолтой “Шилдэг гал” юм. Алтан жолоо галын 10 жилийн ой 2023 онд тохиож олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Ойн ажлын хүрээнд 2023 оны 02 дугаар сарын 15-нд Тэмээний уралдаан, Хүчит бөхийн барилдааныг зохион байгууллаа.

Тэмээний уралдаанд:

✅1-р байр Баянцагаан сумын уяач Б.Түвдэнбямбын "Улаан". Ивээн тэтгэгч: ААУ Д.Сангидорж 150,0 мянган төгрөг,

✅2-р байр Шинэжинст сумын уяач н.Хадбаатарын "Шар". Ивээн тэтгэгч: ААУ Б.Батхуяг 120,0 мянган төгрөг,

✅3-р байр Шинэ жинст сумын уяач н.Паандийгийн "Шар". Ивээн тэтгэгч: Уяач Ж.Түмэндэмбэрэл 80,0мянган төгрөг,

✅4-р байр Баянцагаан сумын уяач Э.Очирсумын "Шар". Ивээн тэтгэгч: ААУ Ж.Энхбаатар 50.0 мянган төгрөг,

✅5-р байр Чандмань сумын уяач н. Барсболдын "Шар". Ивээн тэтгэгч: Уяач Э.Очирсум 50,0 мянган төгрөгөөр тус тус ивээн тэтгэж шагналаа.

Хүчит бөхийн барилдаанд :

✅Түрүү: Сумын заан Б.Сэрдорж. Ивээн тэтгэгч: “Хос алдарт” уяач Д.Түмэндэмбэрэл 150,0 мянган төгрөг,

✅Үзүүр: Сумын заан Н.Жанчивдорж. Ивээн тэтгэгч: Аймгийн “Хос алдарт” уяач З.Норов 120,0 мянган төгрөг ,

✅Их шөвөг: Сумын начин Ш.Батболд. Ивээн тэтгэгч: ААУ Т.Мөнгөнтуул 80,0 мянган төгрөг,

✅Их шөвөг: Сумын нэмэх начин Г.Өлзий-Орших. Ивээн тэтгэгч: ААУ Н.Алтангинж 80,0 мянган төгрөгөөр тус тус ивээн тэтгэлээ.

✅Дунд шөвөгт шалгарсан бөхчүүд болон бөх, тэмээний медалийг ААУ Д.Баттулга ивээн тэтгэж, шагнаж урамшууллаа.

Мөн ААУ М.Болдбаатар, А.Хангал-Эрдэнэ нар өдөрлөгт тус бүр 50,0 мянган төгрөгийн хандив өгч оролцлоо.

2023-02-16 00:00:00