Амарбуянт бүсийн сумдын ЕБС-ийн сурагчдын уулзалт

Баянцагаан сумын ЕБС-ын урилгаар Баян-Өндөр, Шинэжинст сумдын ЕБС-ын 9-р ангийн сурагчид хүрэлцэн ирж харилцан сайн туршлага солилцох уулзалт арга хэмжээнд оролцож байна.

Тус арга хэмжээгээр:

✅Сургууль, Дотуур байрны үйл ажиллагаатай сурагчдыг танилцуулах.

✅Нээлттэй хичээл. Математик, Монголхэл, Англихэл

✅Волейболын тэмцээн

✅Ардын уламжлалт наадгай

✅Хүүхдийн өөрөө удирдах байгууллагын дугуйлангийн үйл ажиллагааг танилцуулах

✅Урлагийн арга хэмжээ, танилцах үдэшлэг

✅Сургуулиудын мэндчилгээ, урлагийн номер зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

✅Баянцагаан сумаас 9-р ангийн 55 сурагч, Баян-Өндөр сумаас 9-р ангийн 40 сурагч, Шинэжинст сумаас 9-р ангийн 52 сурагч тус арга хэмжээнд оролцож байна.

2023-04-11 00:00:00