"Гавж" цол хүртсэн Баянцагаан сумын Гичгэнэ багийн харьяат М.Отгондалай "Амарбуянт" хийддээ заларлаа.

Энэтхэг улсын Химачал-Прадеш мужийн Кангра дүүрэгт, цас Гималайн нурууны өвөрт оршдог ариун дагшин Дарамсалад 2003-2023 он хүртэлх хугацаанд Бурханы шашинд суралцан Буддын лам нарын ур чадварыг шалгасан “арван бэрх” хэмээх шалгалт бүхий давааг нэг бүрчлэн давж "Гавж" цол хүртсэн Баянцагаан сумын Гичгэнэ багийн харьяат МУ-ын Хөдөлмөрийн баатар Гомбын Манханы хүү М.Отгондалай "Амарбуянт" хийддээ заларлаа.

Энэ үеэр Гүширэ хувилгаан Данзанчойжийням гэгээнтэн болон тус хийдэд шавилан сууж байсан үе үеийн лам нар хүрэлцэн ирж номын хурал хурж, сүсэгтэн олон даган баяслаа.

Тус үйл ажиллагааг Амарбуянт хийдийн захиргаа, Гавж ламын ахан дүүс, төрөл төрөгсөд хамтран зохион байгууллаа.

2023-04-15 00:00:00