Сумын заан М.Мандах агсны нэрэмжит Үндэсний бөхийн барилдаан зохион байгуулагдлаа.

Баянцагаан сумын Дэлгэрэх багийн уугуул сумын заан Мядагийн Мандах агсны нэрэмжит Үндэсний бөхийн барилдааныг түүний гэр бүл, үр хүүхдүүд нь 2023 оны 05 дугаар сарын 06-ний өдөр Баянцагаан суманд 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Барилдаанд сумын цолтой болон залуу 48 бөх барилдсанаас:

✅Түрүү бөх: Сумын заан Т.Баттогтох /Баян-Өндөр сум/

✅Үзүүр бөх: Сумын заан Өсөхбаяр /Баянлиг сум/

✅Их шөвөг: Сумын заан Н.Жанчивдорж /Баянцагаан сум/

✅Дунд шөвөг: Сумын заан Н.Ерөөлт-Очир /Баянцагаан сум/, Сумын заан Г.Болд-Эрдэнэ /Баянговь сум/, Сумын заан С.Гансүх /Баянлиг сумын уугуул Баянцагаан сумын харьяат/ тус тус шалгарлаа.

2023-05-08 00:00:00