Нутаг -100

Баянцагаан суманд төрсөн нутаг угшилтай хурдан дааганы уралдааныг сумын "Жонон Вангийн Хурд" уяачдын холбооноос санаачлан зохион байгууллаа.

Тус уралдаанд нийт 51 даага бүртгүүлж 48 даага уралдааны замд хурд, хүчийг сорьсноос:

✅Түрүү магнай: ААУ Б.Отгонбаярын "Монгол хээр". Тус дааганы эцэг Нийгмийн хонгор азарганы төл өөрийн хурдан Хул азарга, эх нь Сүхбаатар аймгийн унаган өөрийн Хээр буурал гүү.

✅Аман хүзүүнд: Залуу уяач Б.Түвдэнбямбын "Сарт хул". Тус дааганы эцэг ААУ Б.Батхуягийн "Бор" азарга, эх нь ААУ Д.Сангидоржийн Хонгор азарганы төл саарал гүү.

✅Айргийн гуравт" САА Б.Батхонгорын "Од хонгор". Тус дааганы эцэг Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат МУАУ Р.Самдандавжийн унаган Хар азарга, эх нь Нийгмийн хонгор азарганы төл Хонгор гүү.

✅Айргийн дөрөвт: Залуу уяач А.Хангал-Эрдэнийн "Тайж будан". Тус дааганы эцэг Залуу уяач А.Хангалбуянгийн "Баавгай Хонгор" азарга, эх нь ААУ Д.Баттулгын Торгон хонгорын төл Хүрэн буурал гүү.

✅Айргийн тавт: Залуу уяач Г.Ганчөдөрийн "Гарьд хар". Тус дааганы эцэг Гичгэнэ багийн харьяат Г.Төрбатын "Хонгор халзан азарга, эх нь өөрийн унаган Бор гүү.

✅Уралдаанд хурдан даага бүртгүүлж, сойсон уяачдын дундаас азтан шалгаруулж "Хурдан удмын даага"-аар байллаа. Азтан уяачаар ААУ Г.Батдэлгэр тодорлоо.

Ивээн тэтгэгч: Мөрөөдлийн Баянцагаан ТББ, М. Баттөр, Доржийн Гантулга

✅Уралдаанд хурдан даага унасан унаач хүүхдүүдийн дундаас азтан шалгаруулж "Унадаг дугуй"-аар байллаа. Азтан унаач хүүхдээр Э.Жанцансамбуугийн "Хонгор" дааганы унаач хүү Болдбаатарын Самдантөгөлдөр тодорлоо.

Ивээн тэтгэгч: Доржийн Гантулга, М. Баттөр

#Нутаг_100 хурдан дааганы уралдааныг Зохион байгуулагч: "Жонон Вангийн Хурд" морин спорт уяачдын салбар холбоо.

Ивээн тэтгэгч: Ц.Батдалай, Л.Цогт, Л.Мөнхболд, Л.Алтанхуяг, Ц.Содномпил нарын гэр бүл.

2023-05-09 00:00:00