"Есөн-Эрдэнэ" Баянцагаан сумын Төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн

Төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдааг сайжруулах, төрийн албан хаагчдын идэвх оролцоо, хувь хүний манлайллыг нэмэгдүүлэх зорилготой "Есөн-Эрдэнэ" Баянцагаан сумын Төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөнийг сумын ИТХ, ЗДТГ, ЕБС, ЭМТ, Соёлын төв, Цэцэрлэг, Цаг уур өртөө, Үйлдвэрчний эвлэл, "Ensure" төсөл, "Зөв мөрөөдлийн хөтөч" ТББ хамтран 05 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус зөвлөгөөнд Баянхонгор аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Норов, ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал нараар ахлуулсан ажлын хэсэг оролцлоо. Энэ үеэр зарим төрийн албан хаагчдад шагнал гардуулж, сургалт, мэдээлэл хийлээ.

Шагнагдсан эрхэм Төрийн албан хаагчид:

✅Аймгийн ИТХ-ын дээд шагнал "Соёрхол" одонгоор ЕБС-ийн багш Б.Норовсамбуу, Б.Батболд, Засаг дарга Н.Гансүх нар,

✅Аймгийн "Тэргүүний ажилтан" цол тэмдгээр ЗДТГ-ын нягтлан бодогч Г.Түмэнболд, Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн С.Намжилмаа нар,

✅Аймгийн Засаг даргын "Жуух" бичгээр Соёлын төвийн дарга Б.Төгөлдөр, ЕБС-ийн багш Г.Бямбаа нар,

✅Аймгийн ИТХ-ын "Хүндэтгэл" шагналаар ЕБС-ийн Б.Буянхишиг, Цэцэрлэгийн туслах багш Ж.Бүжинлхам, ЭМТ-ийн эх баригч П.Бямбацэцэг нар,

✅Сумын ИТХ-ын нэрэмжит шагналаар ЕБС-ийн захирал С.Нандинцэцэг,

✅Сумын Засаг даргын нэрэмжит шагналаар ЭМТ-ийн эрхлэгч эмч Б.Дажидмаа нар тус тус шагнагдлаа.

2023-05-14 00:00:00