Эрчим хүчний сайжруулалт, өргөтгөл хийгдлээ.

Сумын төвийн тогны хүчийг сайжруулах ажлын хүрээнд Шинэжинст сумын 630КВА гаргалгааг 1000КВА болгож өсгөх, сумын төвд дэд станц буюу 0.4ква АТП шинээр байгуулж тогны хүчдэлийг тэнцүүлж, хуваарилах ажлуудыг “Эрдэнэт-Булган Цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компаний Өвөрхангай салбар нийт 160.2 сая төгрөгийн санхүүжилтээр 2023 оны 06 дугаар сарын 15-21-ний өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.

Сумын тогны хүчдэлийг сайжруулах ажлын санал, төлөвлөгөөг сүүлийн хоёр жилийн хугацаанд орон нутгаас холбогдох газруудад шат дараатай хэд хэдэн удаа уламжлан ажилласан. Үүнд:

✅Эрчим хүчний сайд Н.Тавинбэх сайдад холбогдох материал, төлөвлөгөөг биечлэн уулзаж танилцуулсан. Энэ уулзалтад Баянцагаан сумын уугуул Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Г.Цогт, аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Дашзэвэг, сумын удирдлагууд оролцсон.

✅Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайд холбогдох хүсэлт, төлөвлөгөө, материалыг дахин хүргүүлж биечлэн уулзсан. Энэ уулзалтад аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Дашзэвэг, Ж.Хосбаяр, сумын удирдлагууд оролцсон.

✅2023 оны 04-р сард УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн сумын эрчим хүчний хүндрэлтэй асуудлаар УИХ-ын чуулганы хуралдаанд тусгайлан танилцуулж холбогдох газруудад хүргэсэн.

✅Сумын эрчим хүчний өргөтгөлийн төлөвлөгөөг шат шатанд уламжлан, шийдвэрлүүлсэн дээрх нэр бүхий хүмүүс болон “Эрдэнэт Булган” ЦТСТӨК Өвөрхангай салбар болон холбогдох судалгаа, зураг, төсөөллийг оновчтой гаргаж бодит мэдээллээр хангаж, техникиийн шинэчлэл, сайжруулалтыг хийж гүйцэтгэхэд хамтран оролцсон сумын эрчим хүчний Техникч О.Эрдэнэ-Очир, Байцаагч Д.Баярмагнай нарт болон Ашигт засварын инженер, Засварын мастер Ц.Сэдбазар ахлагчтай багийн хамт олонд талархал илэрхийлж байна.

2023-06-22 00:00:00