“Түншлэлийн форум 2023” арга хэмжээ

“Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл хэрэгждэг 4 аймгийн 13 сумын төслийн нэгжийн төлөөллийг оролцуулсан “Түншлэлийн форум 2023” арга хэмжээ 2023 оны 10 дугаар сарын 26-27-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна.

ENSURE төслөөс зарласан “Байгальд ээлтэй малчин” шалгаруулах уралдаанд Баянцагаан сумын Дэлгэрэх багийн малчин П.Энхтөр, Цэцэн багийн малчин Э.Цэнд-Аюуш нар шалгарч шагналаа гардан авлаа.

Мөн Дэлгэрэх багийн малчин, сумын ИТХ-ын төлөөлөгч, Баянцагаан ОНТХГ-ын хамгаалалтын хэсгийн хамгаалагч Б.Баярт-Од төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаар бусад сумдын оролцогч нарт мэдээлэл танилцууллаа.

2023-10-26 00:00:00