Нэг өрх 1тн нүүрс

Сумын өвөлжилтийн бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд Шинэжинст сумын "Хотгор"-ын уурхайд үйл ажиллагаа явуулдаг компанид сумын удирдлагууд удаа дараа хүсэлт тавьж ажилласны үр дүнд 2023 оны 11 сарын 11-ний өдрөөс эхлэн 3 хоногийн хугацаанд сумын иргэдэд нүүрс гаргах тул иргэд энэ хугацаанд тус уурхайгаас нүүрс авах ажлыг харьяа багийн Засаг дарга нартайгаа хамтарч өрхийн нэрсийн жагсаалтын дагуу худалдан авалтаа хийнэ үү.

✅Сумын харьяат нэг өрх 1тн нүүрс авна. 1тн нүүрсний үнэ уурхай дээрээ 30.000 (гучин мянган төгрөг) байна. Нүүрс авах гэж очсон иргэд нүүрсний үнээ бэлнээр авч очихыг анхаарна уу.

2023-11-05 00:00:00