Баянцагаан сумын уугуул Ш.Далайбаатар манай анхны сумоч Н.Цэвэгням Кёкүтэнхо буюу Оошима багшийн дэвжээнд элсэж, Кёкүкайюү нэрээр барилдах болжээ.

Мэргэжлийн сумод шинээр таван залуу орсны хоёр нь монгол залуус байлаа. Түүний нэг нь болох Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул Ш.Далайбаатар манай анхны сумоч Н.Цэвэгням Кёкүтэнхо буюу Оошима багшийн дэвжээнд элсэж, Кёкүкайюү нэрээр барилдах болжээ.

Н.Цэвэгням Кёкүтэнхо Оошима оякатагийн хувьд дэвжээний эзэн болоод анхны монгол шавиа ийнхүү дохёнд гаргалаа.

Ш.Далайбаатар нь 15 настайдаа Японы Асахигаока ахлах сургуульд Б.Чойжилсүрэнгийн хамтаар шалгаран ирж, улмаар хамтдаа Японы биеийн тамирийн их сургуульд элсэн орж, сонирхогчдын сумогоор барилдаж байжээ.

2023-11-20 00:00:00