"Өнтэй өвлийн мэнд" нэгдсэн чуулган.

"Өнтэй өвлийн мэнд" нэгдсэн чуулган. I-р хэсэг

Тус чуулганд урилгаар Баянхонгор аймгаас:

✅ "Оюуны суу билэг" ТББ-ын тэргүүн ОУ-ын бизнес интеллект треинер оюуны дасгалжуулагч багш Б.Буянжарлгал "Хувь хүний хөгжил" сэдвээр

✅МУ-ын Зөвлөх Малзүйч С.Батаа "Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэлт" сэдвээр

✅Сумын ЗДТГ-ын ХАА-н тасгийн дарга Д.Энхтөр "Баянцагаан ОНТХГ-ын танилцуулга, мөрдөх журам" сэдвээр тус тус илтгэл мэдээлэл, сургалт хийж байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат, А.Адъяасүрэн, Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нар Баянцагаан суманд ажиллалаа.

✅Сумын нийт иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж иргэдийн асуултад хариулж, санал хүсэлтийг сонслоо,

✅1963 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс урагш төрсөн 60-аас дээш насны ахмадуудад сар шинийн гарын бэлэг гардууллаа,

✅Сумын ЗДТГ, Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, Дотуур байраар орж үйл ажиллагаатай нь танилцаж, харилцан санал солилцлоо.

Сумын иргэд, төрийн албан хаагчдын хэлсэн саналын агуулгыг давхардсан байдлаар нэгтгэвэл:

#Малчдын_гаргасан_саналын_нэгтгэл:

✅Хаягдал болоод байгаа малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулдаг үйлдвэрлэл, зах зээлтэй болгох талаар,

✅Залуу малчдыг төрөөс бодлогоор дэмжиж, мал аж ахуйн салбарт ажиллах шинэ цагийн илгээлтийн эзэн хэрэгтэй байгаа талаар,

✅Ноолуурыг угааж борлуулах үйлдвэрлэл, зах зээлийг хөгжүүлэх талаар олон малчид санал хэллээ.

#Төрийн_албан_хаагчдын_гаргасан саналын_нэгтгэл:

✅Хөдөөд ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлүүлэх зорилгоор сумын хоршоод, аж ахуйн нэгж, иргэдэд олгож байгаа "Хоршоо хөгжүүлэх сангийн" хөрөнгийг Улсын хэмжээнд адилтган нэмэгдүүлж, 1 сумын Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгийг 1 тэр бум болгох талаар,

✅1990 онд нийгмийн тогтолцоо өөрчлөгдөхөд хөдөлмөрийн насанд хүрсэн байсан иргэдийн ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулинд хамрагдаагүй үлдсэн иргэдэд дахин нэг боломж олгон хуулийн үйлчлэх хугацааг шинэчлэн тогтоож өгөх талаар,

✅Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл, урамшууллыг ялгаваргүй ижил, тэнцүү олгох талаар,

#Сумын_ИТХ_ЗДТГ-аас_нэгтгэсэн_санал:

✅ТЭЗҮ, Зураг төсөв нь бэлэн болсон сумын ЗДТГ-ын шинэ барилга, Цэцэрлэгийн өргөлтгөлийн барилгыг ирэх оны Улсын төсөвт суулгуулж, гүйцэтгүүлэх саналыг УИХ-ын гишүүдэд,

✅Оюутны тэтгэлэгт хамрагдаагүй үлдсэн хүүхдүүдийн тэтгэлэгийг олгох саналыг УИХ-ын гишүүдэд,

✅ТЭЗҮ зураг төсөв нь хийгдсэн Спорт заалны их засварын хөрөнгийг аймагтаа шийдэж хийх саналыг Аймгийн Засаг даргад тус тус уламжиллаа.

Зургийн тодорхойлолт алга байна.

2023-02-06 00:00:00