ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТУХАЙ

ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТУХАЙ

Хоршоо хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх зорилгоор Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” А-243 дугаар тушаалаар хоршоодын өнөөгийн нөхцөл байдал, иргэдээс ирүүлж буй саналд үндэслэн эхний ээлжинд хоршоонд, шаардлага хангах хоршоо байхгүй тохиолдолд орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч болон иргэнд зээл олгохоор зохицуулж, зээлдэгчид тавих шаардлагад нэмэлт өөрчлөлт орсны дагуу Баянцагаан сумын Хоршоо хөгжүүлэх сан нь Орон нутгийн түүхий эд, нөөц боломж, давуу талд түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлж орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэж хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтыг оновчтой зохион байгуулж хоршоо, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилгоор дараах чиглэлийн төслийг хүлээн авна. Үүнд:

1. Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоо (Загвар хоршоо)

2. Газар тариалан

3. Мал, амьтны тэжээл, тариалалт, үйлдвэрлэл

4. Арьс шир боловсруулах

5. Мах махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн боловсруулах

6. Экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх,

7. Эрчимжсэн мал аж ахуй

8. Аялал жуулчлал

9. Орон нутгийн онцлогт брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэл

ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ

Зээлийн хүү жилийн 3 хувь

Зээлийн хугацаа 60 хүртэл сар

Зээлийн эргэн төлөлтийн эхний 12 сар хүртэл үндсэн төлбөрөөс чөлөөлж болно

Сангийн зээлийн эргэн төлөлтийн төлбөр нь сар эсвэл улирал бүр тэнцүү байна

ЗЭЭЛД ХАМРАГДАХ ТӨСӨЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА(журмын 5-р зүйлд заасан)

1. Төсөл нь хэрэгжүүлэгчийн мэдээлэл, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэл, зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоо, дүгнэлт, хавсралт гэсэн хэсгээс бүрдэх бөгөөд эхлэх, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт сайжруулалт, дуусгавар болох хугацааг тодорхой заасан байна.

2. Төсөл хэрэгжүүлэгчийн тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:   

2.1.төслийн товч агуулга;

  1. 2.2.хуулийн этгээдийн нэр;

2.3.а.үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхэлж буй хаяг байршил;          

     б.хуулийн этгээдийн албан ёсны хаяг;

     в.төсөл хэрэгжих байршил.

3.Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагааны тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:

3.1.үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны технологийн ажиллагаа;

3.2.түүхий эдийн чанарын үзүүлэлт, нөөц;

3.3.үйлдвэрлэлийн хүчин чадал;

3.4.хэрэгжүүлэх төсөлд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт.

4.Удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:

4.1.даргын иргэний үнэмлэхийн хуулбар;

4.2.бүтэц, орон тоо;

4.3.ажиллагсдын мэргэжил, мэргэшил, ур чадвар;

4.4.шинээр бий болгох ажлын байрны тоо;

5.Хоршоо, ЖДҮҮЭ, иргэн нь төсөлд дараах материалуудыг хавсаргасан байна:

5.1.зээлийн өргөдөл;

5.2.төслийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалд хамрагдах тооцоо;

5.3.хөрөнгө оруулалтын тооцоо (өөрийн хөрөнгө оруулалтын хэмжээ, зээлийн зарцуулалтын тооцоо);

5.4.төслийн өгөөж, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа.

5.5.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, иргэний хувьд иргэний үнэмлэхний хуулбар;

5.6.хуулийн этгээдийн хаягийн тодорхойлолт, үүсгэн байгуулагчийн дэлгэрэнгүй лавлагаа;

5.7.барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар;

5.8.хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар;

5.9.сүүлийн жилийн санхүүгийн баталгаажсан тайлан;(иргэний хувьд хамаарахгүй)

5.10.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай тухайн жилийн тодорхойлолт; ; (иргэний хувьд хамаарахгүй)

5.11.нийгмийн даатгалд хамруулсан ажилтны тоо, төлж байгаа шимтгэлийн хэмжээ болон нийгмийн даатгалын байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт; ;(иргэний хувьд хамаарахгүй)

5.12.төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт;

5.13.төлсөн татварын хэмжээ болон татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх харьяа татварын албаны тодорхойлолт;

5.14.тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл.

5.15. Төсөл бүрэн хэрэгжүүлэх баталгаа

6.Төсөл, түүнд хавсаргасан материалын үнэн зөв байдлыг төсөл ирүүлэгч хоршоо, ЖДҮҮЭ бүрэн хариуцна.

САНГААС ЗЭЭЛ АВЧ, ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХОРШОО, ЖДҮҮЭ НЬ ДАРААХ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙНА. (журмын 6.3-т заасан)

1.Тухайн суманд бүртгэлтэй, 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх:

2.Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх;

3.Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх;

4.Хоршоолох үйл ажиллагаа болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх талаар зохих мэдлэг, туршлагатай байх;

5.Хоршоо нь Хоршооны тухай хуульд заасны дагуу хоршоодын холбоонд элсэж тодорхойлолт авсан байх,  ЖДҮҮЭ нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6.1-д заасан байгууллагад бүртгүүлж, тодорхойлолт авсан аж ахуйн нэгж байх;

6.Сангаас зээл авч төсөл хэрэгжүүлэх иргэний хувьд журмын 6.3.2-6.3.4-т заасан шаардлагаас гадна тухайн суманд 3-аас доошгүй жил оршин суусан ,хувиараа хөдөлмөр эрхлэгч байх;

ДЭЭРХ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН ХОРШОО, ЖДҮҮЭ, ИРГЭНИЙ БОЛОВСРУУЛСАН ТӨСӨЛ ДАРААХ ШАЛГУУРЫГ ХАНГАСАН БАЙНА. (журмын 6.4-т заасан)

1. Тухайн суманд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоог хөгжүүлэх бодлогын хүрээнд орон нутгийн нөөцөд түшиглэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий   болгох, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байх;

2. Төслийн хүрэх үр дүн, зорилт тодорхой байх;

3. Гэрээний хугацаанд зээлийг эргэн төлөх боломжтой байх;

4. Төслийн зээлийн мөнгөн дүнд хүрэлцэхүйц барьцаа хөрөнгөтэй байх;

5. Төслийг хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй эрсдэлийг бодитой тодорхойлсон, даван туулах арга замыг тусгасан байх;

6. Ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн байх;

7. Хоршооны гишүүнчлэлийг нэмэгдүүлсэн байх;

8. Хоршооны гишүүдийн оролцоог тусгасан байх;

Дээрх шаардлага, шалгуурыг хангасан хоршоо, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид төслийн материалаа 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 13-ны хооронд Орон нутаг хариуцсан нягтлан бодогч Т.Одмаад ирүүлнэ үү.

Төслийн талаар болон журам бусад төсөл ирүүлэхтэй холбоотой заавар зөвлөгөө авах бол сумын ЗДТГ-т өөрийн биеэр ирж уулзана уу.

Холбоо барих утас: 88310776, 88047248

 

2022-09-13 09:25:23