Баянцагаан сумын ИТХ-ын III-р улирлын ээлжит XI-р хуралдаан болж байна.

Баянцагаан сумын ИТХ-ын III-р улирлын ээлжит XI-р хуралдаан болж, дараах асуудлуудыг хэлэлцэж байна.

1. ИТХ-ын Зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай.

2. ИТХ-аар хэлэлцэн баталсан дараах Тогтоол, шийдвэрүүдийн биелэлт, явцын хэрэгжилттэй танилцах. “Мал үржлийн 2021-2030 оны стратеги төлөвлөгөө”-ний явцын хэрэгжилт, “Баянцагаан орон нутгийн сан байгуулах” тогтоолын хэрэгжилт, “Малын тоо толгойн албан татварыг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын хэрэгжилт, Хоршоо хөгжүүлэх сангийн 2022 оны үйл ажиллагааны тайлан, Хяналтын ажлын хэсгийн тайлан, “Нохой тэжээх журам”-ын явцын хэрэгжилт.

3. 2023 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ байршил батлах тухай.

4. Өвөлжилтийн бэлтгэл ажил, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай.

5. Бэлчээр түүнийг зохистой ашиглах, хамгаалах түр журам батлах тухай.

6. Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцэж байна.

2022-09-26 09:00:00