БНМАУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ХОНЬЧИН ДАМДИНГИЙН ЖАНАР

БНМАУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ХОНЬЧИН ДАМДИНГИЙН ЖАНАР

Хонин сүргийг “Бэлчээрт нь хотлуулж таргалуулдаг” өвөрмөц арга ажиллагаа, тэргүүн туршлагаараа нэгдэл нийгмийн үед алдаршиж байсан домогт хоньчин баатар Дамдины Жанар 1917 онд Баянхонгор аймгийн Баянцагаан суманд малчин ард Дамдины ганц хүү болон мэндэлжээ. Жонон вангийн хошууны Амарбуянт хийдэд шавилан сууж сурлага сахилгаар тэргүүлж байсан тэрбээр 1940 оноос хойш сум, багт алба хашиж, багийн дараг, сумын орлогч даргаар ажиллаж, 1955 онд Баянцагаан сумын Жаргалын зам нэгдэл байгуулагдахад идэвхийлэн оролцож нэгдлийн даргаар ажиллаж байв. Д.Жанар жирийн нэг малчин, дарга байгаагүй, төвд, уйгур, кирилл үсэг мэддэг эрдэм төгс нэгэн явлаа. 1959 оноос нэгдлийн хонь дагнан маллаж, жил бүр 500-гаас доошгүй хонь төлүүлж төл бүрэн бойжуулж иржээ. Улмаар 1960 онд “Аймгийн аварга хоньчин” 1963 онд “Улсын аварга хоньчин”, БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар хүрсэн төдийгүй Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр ч удаа шагнуулж явжээ. Д.Жанарын ажлын туршлага нь хонин сүргийг “Бэлчээрт нь хотлуулж таргалуулдаг” өвөрмөц арга ажиллагаа байсныг тэр үеийн намын хороо, гүйцэтгэх захиргаанаас нийт малчдад хотгүй отор тэргүүн туршлага болгож түгээн дэлгэрүүлж байв. Эрхэм баатар нэгдлийнхээ 20 жилийн ойд нэг түм, гурван зуун тавин таван хурга бойжуулсан амжилт үзүүлсэн байсан гэдэг. Д.Жанар хань Гончигийн Удвалын хамтаар дөрвөн ч хүүхдийг өргөж авч өсгөсний зэрэгцээ гурван хүүхэд төрүүлж, нийт долоон хүүхэд өсгөж, хүмүүжүүлсэн жинхэнэ хүний хайлан болсон гэр бүл билээ.

2025-04-04 09:38:28