БНМАУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ХОНЬЧИН ГОМБЫН МАНХАН

БНМАУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ХОНЬЧИН ГОМБЫН МАНХАН

Хоньчин баатрууд дундаа “Хонгорын Манхан” хэмээн алдаршсан БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар малчин Гомбын Манхан Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 1-р багийн нутаг Баянцагаан уулын Цагаан голын Зөөлөнгийн ам хэмээх газар 1938 оны 07 дугаар сард харц ард Гомбын гурав дахь хүү болон мэндэлжээ. Сумынхаа бага сургуулийг 1946-1950 онд төгсөж, худалдаа бэлтгэлийн агентаар 1957-1958 он хүртэл ажиллаж байгаад нэгдлийн малыг 1959-1993 он хүртэл маллажээ. Цол шагналын босго өндөр үед тэрбээр 1980 онд “аймгийн аварга малчин”, 1982 онд “Улсын аварга малчин” болж гуравхан жилийн дараа буюу 1958 онд аваргаа баталж, “Улсын хошой аварга малчин”-аар шалгарч байв. Түүний дараа мөн л төд удалгүй 1989 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар хэмээх улсын хамгийн өндөр дээд цолны эзэн болсон билээ. Г.Манхан баатар 1978-1982 онд сумын хурлын депутат, 1982-1986 онд аймгийн намын хорооны бүгд хурлын гишүүн, аймгийн хурлын депутат, 1986-1991 он хүртэл АИХ-ын депутат, хууль зүйн байнгын хорооны гишүүнээр тус тус ажиллаж байсан нийгмийн идэвх зүтгэлтэй нэгэн байв. Эрхэм баатрынх найман хүүхэдтэй аж.  

2025-04-04 09:39:28