АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

                                                                                                 

     АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

 

Баянцагаан сумын Засаг даргын Тамгын газарт Орон нутаг хариуцсан нягтлан бодогч (түр), Олон нийтийн байцаагч, Жолооч ажилд авна.

Орон нутаг хариуцсан нягтлан бодогчийн (түр) ажлын байранд тавигдах шаардлага:

  • Санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Компьютерийн хэрэглээний болон санхүүгийн программ дээр ажиллах чадвартай байх
  • Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх
  • Үнэнч шударга итгэл даахуйц байх
  • Мэргэжлээрээ ажиллаж байсан бол давуу тал болно

Жолоочийн орон тоонд тавигдах шаардлага:

  1. Жолооны В,D ангилалтай байх
  2. Тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг оношлох, засвар үйлчилгээ хийх чадвартай байх
  3. Хот суурин газарт тээврийн хэрэгсэл жолооддог байх
  4. Хариуцлагатай цаг баримталдаг байх
  5. Зөв хандлагатай, хорт зуршилгүй байх
  6. Хувийн зохион байгуулалт болон багаар, ажлын ачаалал даах чадвартай байх

Олон нийтийн байцаагчийн ажлын байранд тавигдах шаардлага:

  • 18 нас хүрсэн Монгол улсын иргэн байх
  • Цэргийн алба хаасан бол давуу тал болно
  • Эрэгтэй 170 см, эмэгтэй 165 см-ээс   дээш өндөртэй байх

Өргөдөл хүлээн авах хугацаа:

2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Г.Цэрэндулмаа (88625472) хүлээн авна.

2023-05-22 16:22:51