Гичгэнэ 01 дүгээр багийн их засвар

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Гичгэнэ 01 дүгээр багийн барилгын их засварыг "Утаг нуур" ХХК гүйцэтгэн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээлгэж өглөө.

Тус ажлын хүрээнд:

-Дотор ханыг өнгөт хавтан, рек модоор өнгөлөх,

-Таазыг хөөсөн хуулгаар шинэчлэх,

-Шалыг доош ухаж, плитан шал суулгах,

-Багийн Засаг дарга, багийн эмчийн 2-р өрөөг бүрэн засварлах,

-Орох, гарах 2-р хаалгыг сольж, бүх цонхны амлагааг шинэчлэх,

-Дотор гэрэлтүүлэг, тогны монтажыг бүрэн шинэчлэх,

-Барилгын санг шинэчлэн угсрах,

-Барилгын гадна тал болон хайсыг шинээр будах зэрэг ажлууд хийгдлээ.

Төсөвт өртөг: 60сая төгрөг

Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.

2023-12-18 18:09:05