Баянхайрхан уул

Баянцагааны нуруу нь Говь-Алтайн нурууны хамгийн баруун (з.у 980 х.ө450) захад, 50 орчим километр үргэлжилдэг нутгийн иргэдийн шүтлэгт хайрхан юм. Ар хажуу руу нь Бор гол, Цагаан бургасны гол зэрэг хэд хэдэн гол, өвөр болон зүүн хажуу руу нь Баруун салаа, Баянсайр, Жаргалант, Холбоо зэрэг жижиг голууд буух ба өвөр хормойгоос олон тооны жижиг булаг шанд урсана. Уулын зоо, өвөр бэлүүдээс ундарсан Явуут, Наран, Бага амны зэрэг рашаан булгуудтай. Хамгийн өндөр цэг нь Талхын орой д.т.д 3452м бөгөөд 1957 оны Их Богдод болсон газар хөдлөлтийн ан цав энэ ууланд хүрсэн байдаг.

2022-06-21 10:01:24