Цэрэг таван хөшөө

"Цэрэг таван хөшөө" нь "Хүрэл зэвсгийн үе"- буюу 3000-4000 жилийн өмнөх он цагт хамаарагдана. Энэ үеийн хөшөө дурсгал нь ихэвчлэн ганц хоёроороо байх бөгөөд тухайн үеийн хүн төрөлхтөн нас барагсдадаа зориулж босгодог байсан хөшөө дурсгал юм. Анх 2012 онд н.Амартүвшин тэргүүтэй археологийн хүрээлэнгийн судалгааны баг судлан бүртгэж баримтжуулсан. Улмаар 2017 онд соёлын өвд бүртгэж авсан байна.

2022-07-07 15:45:16